/2022.06.23/: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, удирдлагын багийн гишүүдийн хамт төвийнхөө нийт сувилагч нарын нийгмийн баталгааг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр сувилагч нартай өргөтгөсөн уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх болсон тухай сайхан мэдээг танилцууллаа.
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН 2022 оны зургаадугаар сарын 21-ний ӨДРИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР:
"Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр"-т тусгасан "Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 10-25 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.
- Тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь
- Тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь
Эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар тус тус 2022 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад "Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн 1 удаагийн мөнгөн урамшууллыг 2022 оны долоодугаарын сарын эхний цалин дээр олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Мөн 2022 оны тавдугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 49 тоот тушаал дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг танилцуулаа.
Эх сурвалж: ЭМЯ