“Мэдлэг мэдээлэлтэй-Хотын иргэн” аяныг зохион байгуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мэдлэг мэдээлэлтэй-Хотын иргэн” аяныг зохион байгуулж байна

/2022.06.22/: Нийслэлийн Засаг дарга 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ санаачлан “Мэдлэг мэдээлэлтэй-Хотын иргэн” аяныг 2022 оны зургаадугаар сарын 6-наас долоодугаар сарын 6-ны хооронд, сарын хугацаанд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Хот тохижилтын газар, Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-уудын Шуурхай удирдлагын алба, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн Хөгжлийн төв ТББ-ын Дуудлагын төвийн ажилтан, албан хаагчдыг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар аяны хугацаанд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулсан юм. Мөн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлж, хотынхоо иргэдийг үнэн зөв мэдээ мэдээлэлтэй-эерэг хандлагатай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхэд уулзалт чиглэсэн.

Түүнчлэн хотын инженерийн хангамжийн шугам сүлжээний их урсгал засвар, хот нийтийн аж ахуйн үйлчилгээний талаар болон иргэдээс ирж буй гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх, гомдлыг бууруулах чиглэлээр хамтран постер танилцуулгыг бэлдэж, цахим сүлжээ ашиглан иргэд, оршин суугчдад сурталчлан таниулах, мэдлэг, мэдээлэл олгох ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: НЗДТГ

ШУУД: Цэргийн алба хаагч амь насаа алдсанд гүнээ харамсаж байна
ШУУД: Цэргийн алба хаагч амь насаа алдсанд гүнээ харамсаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.