Өчигдөр 3 хүн усанд осолдож амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр 3 хүн усанд осолдож амиа алджээ

/2022.06.22/: Урин дулаан цаг ирж хүмүүс гол, нуурыг зорих болсноор усанд осолдож амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд улсын хэмжээнд нийт 3 хүн усны ослоор амиа алдсан байна. Үүнд:

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын “Цагаан нуур”-нд автомашин живсэн хэрэг гарсан бөгөөд уг ослоор иргэн У 26 настай, эмэгтэй амиа алдсан.

Архангай аймгийн Өгийнуур сумын “Тамир”-ын голын усанд Ө 15 настай, эрэгтэй живж амиа алдсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Туул” голд оршин суух хаяг, нэр тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй амиа алдсан зэрэг харамсалтай хэргүүд гарчээ.

Эх сурвалж: ОБЕГ

ЦЕГ: Амиа алдсан цэрэгтэй холбоотойгоор 16.00 цагаас мэдээлэл хийнэ
ЦЕГ: Амиа алдсан цэрэгтэй холбоотойгоор 16.00 цагаас мэдээлэл хийнэ
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.