/2022.06.22/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан билээ.
Тодруулбал, Хугацаат цэргийн алба хаагч 19 настай "Н"-ийн ходоод задарсан гэх шалтгаанаар Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй ирж, хагалгаанд орсон байдаг. Гэвч тэрээр хагалгааны дараах хүндрэлийг даалгүй нас барсан юм.
Тэгвэл талийгаачийн шүүх шинжилгээний хариу гарч урьдчилсан дүгнэлтээр амиа алдсан алба хаагч гадны нөлөөгүй нас барсан гэх мэдээлэл зарим нэг мэдээллийн хэрэгслээр гарч байна. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны 16:00 цагаас мэдээлэл өгөхөөр болжээ.
Бид энэ талаарх мэдээллийг шууд дамжуулан үзүүлэх болно.