157 сая төгрөгийн санхүүжилттэйгээр “Оюутан цагдаа” хөтөлбөрийг эхлүүллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

157 сая төгрөгийн санхүүжилттэйгээр “Оюутан цагдаа” хөтөлбөрийг эхлүүллээ

/2022.06.21/ Оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, аялал жуулчлалаар яваа гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаатай уялдуулан “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Дотоод хэргийн их сургууль, Монголын Оюутны холбоотой хамтарч, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 157,1 сая төгрөгийн санхүүжилтээр эхлүүллээ.

“Оюутан цагдаа”-г ажиллуулж эхэлснээр Нийслэл хот болон орон нутагт аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө авч, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай авах ач холбогдолтой юм.

Хонины арц ургамлыг түүж бэлтгэсэн иргэдийг илрүүлжээ
Хонины арц ургамлыг түүж бэлтгэсэн иргэдийг илрүүлжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.