“Хааны эрэлд-2022” сургуулилт хаалтаа хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хааны эрэлд-2022” сургуулилт хаалтаа хийлээ

May be an image of 8 people, people standing and outdoors

/2022.06.21/: “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Сургалтын бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе нар, бусад хүндэт зочид хүрэлцэн ирлээ.

May be an image of 3 people, people standing, military uniform and outdoors

Хаалтын ажиллагааг нээж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлаж, энх тайван, амар амгалан амьдралд тэмүүлж байгаа улс орон, ард түмэнд тусалж дэмжихийг эрмэлзэн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож цэргийн алба хаагчдаа илгээж эхэлснээс хойш 20 жилийг үдэж байна. Олон улсын түвшинд танигдсан энэхүү сургууль нь энхийг сахиулагчдад мэдлэг, дадлага, туршлагаа харилцан солилцож, энхийн төлөө үйлсэд журмын анд нөхөд болж, цаашид хамтран үүрэг гүйцэтгэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жил тасраад байсан “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр өндөрлөж байна. Энэ удаагийн сургуульд Монгол Улсаас гадна АНУ, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, ХБНГУ, Бангладеш, Малайз, Австрали, Швед, Франц, Турк, Канад, Сингапур, Балба зэрэг 15 улсын нийт 1000 гаруй цэргийн алба хаагчид ирж оролцлоо” хэмээн хэлсэн юм.

Сургалт, дадлагын хүрээнд орон нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд НҮБ-ын цэргийн хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэх олон үндэстний батальоны штабын ажиллагааг жигдрүүлэх команд штабын сургууль, тус штабаас гаргасан шийдвэрийг газар оронд гардан хэрэгжүүлэх салаадын хээрийн сургуулийг амжилттай явууллаа.

May be an image of 11 people, people standing and military uniform

Мөн Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургуулиар “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгуулагдсан нь энэ удаагийн сургуулийн яахын аргагүй онцлог үйл явдал байлаа.

Сургуулийн төгсгөлд Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын командлагчийн орлогч дарга хошууч генерал Крис Смит “Хааны эрэлд” сургуулийн онцлог, ач холбогдлын талаар дурдаад, оролцсон нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүссэн юм.

Эх сурвалж: БХЯ

Цэцэрлэгийн хамран сургах тойрог тогтооход бүх талын оролцоог хангана
Цэцэрлэгийн хамран сургах тойрог тогтооход бүх талын оролцоог хангана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.