Халимаг, Тува зэрэг орнуудаас бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдах хүсэлт тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халимаг, Тува зэрэг орнуудаас бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдах хүсэлт тавьжээ

/2022.06.17/ УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн ТНБД П.Сайнзориг:

-Өмнөх хуулиар 7 ба түүнээс дээш насны хүүхэд хурдан морь унаж болох заалттай байсан. Харин шинэчилсэн найруулгаар насны хязгаарыг 8 ба түүнээс дээш болгож хуульчилж байгаа. Түүнчлэн бүтэн жилийн даатгалтай байх, эцэг эхийн зөвшөөрлийн бичгээр авах, хүүхэд бэртсэн тохиолдол эмчилгээний зардлыг уяач хариуцах зэрэг заалтуудыг оруулж өгсөн. Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлийн заалтуудыг түлхүү оруулж ирж байгаа.

Түүнчлэн өндөр цолтой бөхчүүд аймгийн наадам хэсэж, барилдааныг будлиулдаг байсан. Нөгөө талаар нутаг усаар нь ялгаварлан гадуурхах үзэгдэл нэлээд байдаг. Энэ хууль батлагдсанаар цаашид ийм зүйл гарахгүй. Мөн аль нэг улсын бөх үндэсний бөхөөр барилдана гээд ирвэл барилдуулахгүй гээд байж болохгүй. Тэгэхээр ямар улсын иргэншилтэй байхаас үл хамааран үндэсний бөхөөр барилдуулахгүй гэх ялгаварлан гадуурхсан зүйл заалт энэ хуульд байхгүй.

МҮБХ-оор дамжуулан Оросын холбооны Улсын бүрэлдэхүүнд багтдаг Халимаг, Буриад, Тува улсын бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бидний зүгээс баяр наадмыг зохион байгуулах хороондоо танилцуулаад зарим нэг зохион байгуулалтуудыг хийж байна гэлээ.

Үндэсний их баяр наадамд ЗӨВХӨН МОНГОЛ АДУУ уралдахаар боллоо
Үндэсний их баяр наадамд ЗӨВХӨН МОНГОЛ АДУУ уралдахаар боллоо
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.