М.Оюунчимэг: Өрөөнийхөө цонхийг нээж, хаахад хүртэл ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Өрөөнийхөө цонхийг нээж, хаахад хүртэл ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА

/2022.06.16/ УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ заагийг шинэчлэн тогтоох, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр Төрийн ордны өрөөнүүдийн цонх хүртэл нээгддэггүй. Цонхоо онгойлгож, хаахад хүртэл үнэхээр хэцүү байна. Нэг гишүүн энэ талаар бичсэн чинь иргэд гайхсан байна лээ. Өрөөнүүд хүртэл ямар байгаа билээ дээ. Ордны эргэн тойронд байгаа ТЕГ, Монголбанкны барилгыг хар. Зарим нэг яамдыг хар. Үнэхээр тасархай барилгатай. Гэтэл Төрийн ордонд орж ирэхэд үнэхээр л 1950, 1960-аад оны барилга шиг байна. Тэгэхээр дээрх засваруудыг хийх хөрөнгийг 2023 оны улсын төсөвт суулгаж өгч, зарим асуудлаа шийдэх хэрэгтэй. Сүүлийн үед газар хөдлөлт их болж байна. Хүний амь нас үрэгдэх юм уу өөр асуудлууд үүсэх магадлалтай байгаад байна гэв.

Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Төрийн ордон хуучин модон цонхтой. Даацаас шалтгаалаад вакум цонх хийхийг хориглодог. Тийм учраас цонхоо сольж чаддаггүй. Түүнчлэн дээврээс дусаал гоождог асуудал байгаа. 1951 онд баригдсан барилга гэдгийг ойлгох нь зүйтэй байна гэлээ.

Хөдөө аж ахуйн ээлжит тооллого нийслэлд маргааш эхэлнэ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого нийслэлд маргааш эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.