Ж.Батсуурь: Т.Доржханд гишүүний 100 мянган гарын үсэг бол худлаа, хэн ч цуглуулж чадна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: Т.Доржханд гишүүний 100 мянган гарын үсэг бол худлаа, хэн ч цуглуулж чадна

/2022.06.16/ УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдэд мэдээлэл хүргүүлэх тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "ҮХНӨ-ийг иргэд дэмжиж байгаа эсэхийг яаж мэдэх юм бэ. Гар хөлийг нь өргүүлэх юм уу, яах юм. Гар өргүүлж тоолно гэвэл хэдэн хүнээс авах юм. Оролцоогүй хүмүүс бас яах юм. Дээр үед бэлдсэн жүжиг тоглоод, тоотой хэдхэн хүнээр үг хэлүүлээд, орой нь Үндэсний телевизээр ард түмэн дэмжиж байна гэж гаргадаг байсан. Энэ нөхцөл байдлыг тодорхой болгох хэрэгтэй. Олон намын систем, сөрөг хүчний намаа дэмждэггүй байж цаашид бүр олон намыг дэмжиж, хамтран ажиллана гэдэг бүрхэг байна.

Т.Доржханд гишүүний 100 мянган гарын үсэг бол худлаа. Хэнд ч 100 мянган хүний гарын үсэг байх боломжтой. Би гараад явахад 7 хоногийн дотор л олоод ирнэ" гэлээ.

Франц, Герман, Италийн удирдагчид Украинд очжээ
Франц, Герман, Италийн удирдагчид Украинд очжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.