Украин руу илгээсэн зэвсгүүд зэвсэг наймаалагчдын гарт очино гэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украин руу илгээсэн зэвсгүүд зэвсэг наймаалагчдын гарт очино гэв

Volunteers undergo weapons’ training outside Lviv, Ukraine.

/2022.06.03/: Украин руу илгээсэн зэвсэг нь дэлхийн зэвсгийн хар захад борлуулагдаж, гэмт хэрэгтнүүдийн гарт орно гэж Интерполын тэргүүн мэдэгдэв.

Юрген Сток Украины дайн дуусмагц хэт илүүдсэн буу, хүнд зэвсгийн давалгаа олон улсын зах зээлийг эзлэх болно гэв. Тэрээр Интерполын гишүүн орнууд болон зэвсэг нийлүүлэгч орнуудыг зэвсгийн мөрдлөгийн чиглэлээр хамтран ажиллахыг уриалав.

“Украинд дайн дуусаж эхэлмэгц тэнд ашиглагдаж байсан галт зэвсэгүүд хар зах луу гарах болно. Өмнө нь үүсэж байсан хэд хэдэн мөргөлдөөн үүнийг батлаж өгсөн. Галт зэвсгийн хууль бус наймаачид одоо ч гэсэн Украиныг хараандаа байлгаж байгаа" гэв.

Гэмт хэргийн бүлэглэлүүд хүнд зэвсгүүдийг наймаалахыг оролддог. Эдгээр бүлгүүд дэлхийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг тул ямар ч улс орон, бүс нутаг үүнийг хориглож чадахгүй.

Украины холбоотнууд Оросууд түрэмгийлснээс хойш Украинд өндөр зэрэглэлийн цэргийн зэвсгийн хангамж тогтмол явуулсан. Мягмар гарагт Жо Байден Киевт дэвшилтэт пуужингийн систем, сум нийлүүлнэ гэж мэдэгдэв. АНУ 2021 онд Афганистанаас гарсны дараа 20 жил үргэлжилсэн дайны асар их хэмжээний цэргийн техник хэрэгсэл үлдэж, талибуудын гарт очсон нь саяхан билээ.

“Bootcamp to Work 2022” хөтөлбөр зохион байгуулна
“Bootcamp to Work 2022” хөтөлбөр зохион байгуулна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.