“Bootcamp to Work 2022” хөтөлбөр зохион байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Bootcamp to Work 2022” хөтөлбөр зохион байгуулна

/2022.06.03/: Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар болон “Эрксис Монголиа” ХХК хамтран мэдээлэл технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, залууст ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгох “Bootcamp to Work 2022” хөтөлбөрийг наймдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулах гэж буй.

Тэгвэл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залууст зориулсан сургалт зургадугаар сарын 4, 5-нд Баянхошуу бизнес инкубатор сургалт хөгжлийн төвд болох гэж байна.

Энэхүү сургалтаар оролцогчид “Эрксис” платформд суурилан Монголын шилдэг компаниудын үйл ажиллагааг автоматжуулах, тухайн бизнесийн онцлогт тохирсон дижитал шийдлүүдийг хөгжүүлэх замаар мэдлэг чадвараа дээшлүүлэх, шинийг сурах боломжтой. "Эрксис" нь цахиурын хөндийд технологи боловсруулалтаараа өрсөлдөж буй монгол инженерүүдийн бүтээсэн маркетинг, борлуулалт, хэрэглэгчтэй харилцах үйл ажиллагааг удирдах цогц платформ юм.

“Bootcamp to Work 2022” хөтөлбөрт оролцсоноор залуус технологийн салбарын чиг хандлагатай танилцан, дижитал шилжилтийн эрин үед хэрэгцээтэй байгаа мэргэжлийн ур чадвар, программ хөгжүүлэлтэд суралцах боломж нээгдэнэ. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 багийн нийт 100 оролцогч гурван сарын турш “Эрксис” болон бусад дадлагажих байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хөгжүүлэлтийн шийдэл, багийн идэвх, оролцоогоор өрсөлдөх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://bootcamp.erxes.mn/

https://unread.today/c/erxes-bootcamptowork2022

Эх сурвалж: НЗДТГ

4-р дэлгүүрийн замыг өнөөдрөөс хаана
4-р дэлгүүрийн замыг өнөөдрөөс хаана
 
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.