Энэ өдөр хонь жилтнээ эерэг сайн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ өдөр хонь жилтнээ эерэг сайн байна

/2022.06.03/: Өнөөдөр аргын тооллын 6 сарын 3, Сугар гараг /Баасан/ Билгийн тооллын 4. Зуны илүү тэргүүн сарын хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр.

Энэ өдөр үл тохирохуйн барилдлагатай ба шүтэн барилдлага нь хурьцахуй тохиож байна. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Эх сурвалж: Будда.мн

RBC: Дэлхийн зэсийн нийлүүлэлт 2023-2024 онд эрэлтээс давна
RBC: Дэлхийн зэсийн нийлүүлэлт 2023-2024 онд эрэлтээс давна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.