RBC: Дэлхийн зэсийн нийлүүлэлт 2023-2024 онд эрэлтээс давна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

RBC: Дэлхийн зэсийн нийлүүлэлт 2023-2024 онд эрэлтээс давна

/2022.06.03/: "RBC Capital Markets" байгууллага ирэх хоёр жилийн хугацаанд дэлхийн зэсийн зах зээл дэх нийлүүлэлтийн хэмжээ эрэлтээс ялимгүй хэмжээгээр давах төлөвтэй байгааг мэдээлжээ.

Улмаар ханш энэ хугацаанд буурах төлөвтэй байна. Тухайлбал энэ онд зэсийн ханш дунджаар фунт тутамд 4.32 ам.доллар (~9680 доллар/тн), ирэх хоёр жилийн хугацаанд 3.75 ам.доллар/фунт (~8400 доллар/тн) байна гэж тооцоолжээ. Гэвч дунд хугацаанд ханш өсөхийг RBC онцоллоо.

Зэсийн нийлүүлэлт нэмэгдэхэд Перу (Quellaveco), Серби (Timok), болон Чили (Quebrada Blanca-ийн өргөтгөл шат) дэх уурхайнууд энэ оны дундуур болон ирэх оны эхээр ашиглалтад орж буй нь голлох нөлөө үзүүлнэ гэж төсөөлсөн байна.

Түүнчлэн АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн үргэлжилсэн өсөлт, Хятадын хөл хорионы нөлөө болон бусад тэргүүлэх улс орнуудын эдийн засгийн үзүүлэлт сул байгаа нь аж үйлдвэрийн голлох металуудын ханшид дарамт болохоор байгаа ажээ.

Одоо Хятад улс хөл хорионы дараа хэр хурдан хугацаанд үйлдвэрлэлээ сэргээх эсэх нь анхаарал татаж байна. Тус улсын үйлдвэрлэл сэргэж эхэлж байгаа ч, бүрэн хэмжээнд ажиллах хүртэл хугацаа орохыг Хятадын шинжээчид анхааруулжээ.

Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 9455 ам.доллар/тонн (2022.06.01) байгаа нь оны эхэн үетэй харьцуулахад 1.8%-иар буурсан үзүүлэлт боллоо.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.