/2022.06.02/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д ажиллалаа. Тэрбээр жилийн өмнө тус төвд ажиллахдаа их засвар хийх төсөв, тоног төхөөрөмжий шинэчлэлийг шийдэж өгөхөө амлаж байсан юм.
Энэхүү засварын хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдэж их засварын ажил 60 хувьтай үргэлжилж байна. ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш 35 жилийн турш нэг ч удаа иж бүрэн засвар хийгээгүй байжээ.
Ийнхүү засварын ажлыг хийснээр төрөх болон төрсний дараах тасгууд бүрэн шинэчлэгдэж, ээжүүд орчин үеийн зориулалтын ор дээр амаржихаас гадна гэр бүлийнхэнтэй төрөх өрөөнд хамт байх боломжтой болж байна.
Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд Монголд эмчлэгдэггүй 26 төрлийн өвчнөөс хоёрыг нь ЭХЭМҮТ-д эмчилж байна.
Дутуу нярайг сохрох эрсдлийг бууруулж хүүхдийн нүдний торлогийн хагалгаа болон ихэр жирэмсний ургийн мэс заслыг Монголд анх удаа хийдэг болсон байна.
Эх сурвалж: ЗГ