/2022.06.02/: НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ жил Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойг тохиож буй. Үүнийг тохиолдуулан “Өмгөөлөгч-Танд тусалъя 2022” өдөрлөгийг зургадугаар сарын 4-ний 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Иргэд энэ үеэр өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Өдөрлөгт:
- Монголын өмгөөлөгчдийн холбооны 21 аймаг дахь 23 салбар зөвлөл
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл
- Хүний эрхийн үндэсний комисс
- Монголын олон улсын арбитр
- Цагдаагийн ерөнхий газар
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- Хууль зүйн туслалцааны төв
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
- Архивын ерөнхий газар
- Монголын нотариатчдын танхим
- Монголын хуульчдын холбоо
- Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг хуулийн байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.
Эх сурвалж: НЗДТГ