Усанд хүүхэд эндэхээс урьдчилан сэргийлж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усанд хүүхэд эндэхээс урьдчилан сэргийлж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана

/2022.06.02/: Зуны улиралд үер, усны ослын улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэл нэмэгддэг.

Иймд үер, усны хүүхэд эрсдэж болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх, орчны бохирдол, гол усны бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх чиглэлээр бүх шатны боловсролын байгууллагад нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, үе тэнгийн сургагч багш нарыг бэлдэх, усан спортоор хөгжүүлэх чиглэлээр Боловсролын ерөнхий газар, “Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” НҮТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтран ажиллах хугацаандаа дараах ажлыг хийхээр төлөвлөөд байна.

  • Усанд сэлэлтийн спортыг хөгжүүлэх, багш дасгалжуулагч, тамирчид, өсвөр үеийн сургагч багш бэлтгэх
  • Иргэдийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд уриалах, боловсрол олгох төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх
  • Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн төрийн бус байгууллагатай харилцаа холбоо тогтооно.

Иргэд олон нийт та бүхэн гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” НҮТББ-ын [email protected] хаягаар холбогдож болох аж.

Эх сурвалж: БЕЗ

Газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын дээд түвшиндээ хүрлээ
Газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын дээд түвшиндээ хүрлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.