Газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын дээд түвшиндээ хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын дээд түвшиндээ хүрлээ

/2022.06.02/: Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.1-122.6 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 108.6-118.3 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 122.6 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 118.3 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 10.7 хувиар, “WTI” төрлийн газрын тос 7.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

БНХАУ-д коронавирусын хөл хориог зөөлрүүлсэн, мөн Европын холбоо ОХУ-ын эсрэг газрын тосны импортын хоригийг батлах гэж байгаа зэрэг мэдээллээс үүдэн даваа гарагт нэг баррель газрын тосны үнэ 121 ам.доллароос давж, сүүлийн хоёр сарын дээд түвшиндээ хүрлээ.

"Шанхай хотод коронавирусын хөл хориог сулруулж байгаа нь Хятадад газрын тосны эрэлт дахин өснө гэсэн хүлээлтийг бий болгож байна" гэж Commerzbank-ийн шинжээчид дурджээ. Шанхай хот 2 сар үргэлжилсэн хөл хориогоо зогсоож байгаагаа зарласан бөгөөд лхагва гарагаас Хятадын томоохон хотуудын хөл хөдөлгөөн хэвийн болж шатахууны болон газрын тосны эрэлт нэмэгдэх төлөвтэй байна.

Beijing and Shanghai Listed Among China's Most Congeste

Европын холбооны удирдагчид 2022 оны эцэс гэхэд ОХУ-аас авах газрын тосны импортын 90 хувийг танахаар тохиролцож, 3 сарын өмнө Украиныг эзлэн түрэмгийлснээс хойших ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар болсон нь газрын тосны үнэ өсөх гол хүчин зүйл болж байна.

АНУ болон Европт автобензин, дизель түлш болон онгоцны түлшний эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Оросын газрын тосонд хориг тавих арг хэмжээ нь хязгаарлагдмал байгаа түүхий эдийн зах зээлийг чангатгаж болох юм. Барууны орнууд Оросын газрын тосны эсрэг авсан хориг арга хэмжээний цаана Энэтхэг улс Оросын газрын тосыг хөнгөлөлттэй үнээр их хэмжээгээр худалдан авсаар байна.

Today TV, Reuters, Refinitiv Eikon зэрэг мэдээллийн эх сурвалжууд Энэтхэг улс энэ оны 2 дугаар сараас хойш Оросоос 34 сая баррель газрын тосыг хөнгөлөлттэй үнээр худалдан авсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 дахин өссөн гэж мэдээлсэн байна.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон ОПЕК+ орнуудын холбоотнууд пүрэв гарагт болох хурлаар 7 дугаар сарын олборлолтоо өдөрт 432 мянган баррелиар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баримтална гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: bloomberg

SpaceX компанийн Старлинк манай улсад газрын станцуудаа барихыг хүсчээ
SpaceX компанийн Старлинк манай улсад газрын станцуудаа барихыг хүсчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.