SpaceX компанийн Старлинк манай улсад газрын станцуудаа барихыг хүсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SpaceX компанийн Старлинк манай улсад газрын станцуудаа барихыг хүсчээ

May be an image of 4 people, people sitting and indoor

/2022.06.02/: Өнөөдөр өглөө SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй онлайнаар уулзалт хийжээ.

Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, энэхүү ажлыг эхлүүлэхэд МУ-ын зүгээс юу хэрэгтэй байгаа талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ ярилцлаа.

Старлинк компанийн зүгээс хэлэхдээ Монгол Улсын хувьд газар нутаг томтой орон учраас газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатай байгаагаа хэллээ. Газар нутгийн онцлогоос хамаараад 1 ширхэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийг холболт гаргаж өгөх шаардлагатай байгаагаа онцоллоо. Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад ойролцоогоор 6 сарын хугацаа шаардагдана гэж хэллээ.

ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтой байгааг манай талын зүгээс хэллээ.

Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болов.

Шүүхийн шийдвэр Жонни Деппийн талд гарлаа
Шүүхийн шийдвэр Жонни Деппийн талд гарлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.