Шүүхийн шийдвэр Жонни Деппийн талд гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн шийдвэр Жонни Деппийн талд гарлаа

Johnny Depp departs the Fairfax County Courthouse on May 27.

/2022.06.02/: Лхагва гарагт АНУ-ын тангарагтны шүүгч Жонни Деппийн талд орж, экс эхнэр Эмбер Хердийг түүнийг гүтгэсэн хэмээгээд түүнээс 10 сая доллар гаргуулахаар боллоо.

Ингэхдээ Херд Деппийг хүчирхийлсэн гэж худал хэлсэн гэх үндэслэлийг баталжээ.

Гэвч тангарагтны шүүх хоёр шийдвэр гаргасан бөгөөд Деппийн нэг өмгөөлөгч Хердийг гүтгэсэн болохыг тогтоож, түүний нөхцөл байдлыг улам дордуулж харагдуулахын тулд хосын орон сууцыг бодит байдлаас гажуудуулж өөрчилсөн бөгөөд бас бус бодит явдлыг өөрчилж харагдуулсан гэж буруутгажээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн түүнд 2 сая долларын торгууль оногдуулсан байна.

Эмберийн эсрэг үүсгэсэн хэргийн шүүх хурал нь үнэн мөнийг тогтоосноор Деппийн унаад байгаа нэр хүндийг сэргээнэ гэж таамаглаж байсан бол шүүх хуралдаанд гарч ирсэн нотлох баримтууд нь тэдний гэрлэлт үнэхээр ноцтой байсныг олон нийтэд харуулсны эцэст нэг юм дууслаа.

Amber Heard: It's easy to forget I'm a human being - BBC News

Шүүхийн шийдвэрийг уншиж байх үед шүүх танхимд олон хоног явсаар шантарсан Херд зүрх нь эмтэрч байгаагаа хэлсэн байна.

“Энэ шийдвэр хүчирхийлэлд өртөж байгаа бусад эмэгтэйчүүдийн хувьд ямар үр дүнг харуулж болохыг бодоход миний сэтгэл хямарч байна. Энэ бол ухралт юм. Үг дуугарч, үгээ хэлсэн эмэгтэйг олны өмнө доромжилж болдог байсан цагийг буцаан авчирч байна" хэмээн тэрээр өөрийн твиттер хуудсандаа нийтэлжээ.

Шинээр оруулж ирсэн 91 автобус удахгүй үйлчилгээнд явж эхэлнэ
Шинээр оруулж ирсэн 91 автобус удахгүй үйлчилгээнд явж эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.