Их дэлгүүрийн зүүн талын замын хучилтыг хийж дууслаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их дэлгүүрийн зүүн талын замын хучилтыг хийж дууслаа

/2022.05.23/: Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчлэхээр болсон.

Энэ хүрээнд тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Баруун Сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замд асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж дууслаа.

Тус замын тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг шинэчлэлийн ажлуудыг тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөөд буй.

Түүнчлэн гол болон туслах гудамж зам шинэчлэх 14 байршлаас Баянзүрх дүүрэг дэх Хилчний гудамж, Чингэлтэй дүүрэг дэх Партизаны гудамж гэсэн хоёр байршилд хашлагыг солих зэрэг засварын ажил эхлээд байна.

Эх сурвалж: НЗДТГ

“Масктай хүүхэд амиа алдсан гэх ТАШАА мэдээлэлд хариу өгнө“ гэв
“Масктай хүүхэд амиа алдсан гэх ТАШАА мэдээлэлд хариу өгнө“ гэв
 
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.