Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуй нэгжийг тодруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуй нэгжийг тодруулж байна

/2022.05.23/ Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуй нэгжийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дахь жилдээ зохион байгуулж байна.

ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурладаг ажээ.

Ёслолыг нээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч С.Амартүвшин, “2021 оны ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оноос 2.8 их наядаар өсөж, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ний 82 хувьтай дүйцсэн. Ажиллагсдын тоо нь 8.3 мянгаар нэмэгдэж, 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй жил байсан хэдий ч ТОП-100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсөж, 5.3 их наяд төгрөгт хүрсэн” гэлээ.

Тэгвэл энэ жилийн ТОП-100 аж ахуйн нэгжид дараах компаниуд багтаж байна. Тодруулбал, Ази фарм, Таванбогд фүүдс, Шивээ овоо, Номин, Бороо гоулд ХХК, Скайтал, Жи мобайл, Алтангадас трейд, Магнай трейд, МСS гэх мэт компаниуд байна.

ЭМЯ: Сармагчны цэцэг өвчний үед илрэх ШИНЖ ТЭМДЭГ
ЭМЯ: Сармагчны цэцэг өвчний үед илрэх ШИНЖ ТЭМДЭГ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.