Усанд осолдсон хоёр хүнийг хайж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усанд осолдсон хоёр хүнийг хайж байна

Өнгөрөгч амралтын өдөр Булган аймгийн Тэшиг сумын “Эмээлчир” гэдэг газарт “Эгийн гол”-ын усанд иргэн Ц 36 настай, эрэгтэй живсэн гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 250 км замыг туулан осол болсон газар очсон байна. Эрэн хайх, аврах ажиллагааг өнөөдөр өглөөний 07 цагт эхлүүлсэн байна.

Мөн Хөвсгөл аймаг, Түнэл сумын “Улаагчийн-Өвөр” гэдэг газарт мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлага өнгөрсөн гуравдугаар сард бүртгэгдсэн бөгөөд алга болсон иргэдийн нэгнийх нь цогсыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр олж тухайн үед унаж явсан мотоциклийг гаргаж авсан байна. Хамт зорчиж явсан иргэнийг одоогоор эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Эх сурвалж: ОБЕГ

Боловсролын салбарт цахим шилжилтийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна
Боловсролын салбарт цахим шилжилтийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.