ОХУ-д болж буй тэмцээний үеэр М.Лхагвагэрэлийг өрсөлдөгч нь цохиж унагаажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д болж буй тэмцээний үеэр М.Лхагвагэрэлийг өрсөлдөгч нь цохиж унагаажээ

/2022.05.20/ ОХУ-ын Москва хотод болж буй Чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнд Монголын 11 тамирчин оролцож байна. Тэд ОХУ-ын Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцож байгаа юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд “Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл Хойд Осетийн тамирчин Атсамаз Теблоевтой учраа таарчээ. Гэвч барилдааны үеэр өрсөлдөгч тамирчин нь М.Лхагвагэрэлийг цохиж унагаж, спортын бус үйлдэл гаргасан байна.

Барилдаан 2:2 харьцаатай үргэлжилж байсан бөгөөд М.Лхагвагэрэл сүүлд оноо авсан учир тэргүүлж байжээ. Гэтэл барилдааны үеэр гэнэт Астамаз Теблоев манай тамирчинг цохиж, шүүгч барилдааныг зогсоожээ. Хоёр тамирчны хувьд өнгөрөгч хоёрдугаар сарын Яшар Догугийн тэмцээнд учраа таарахад М.Лхагвагэрэл ялалт байгуулж байсан юм.

Дээд шүүх Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг хэлэлцээгүй байна
Дээд шүүх Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг хэлэлцээгүй байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.