Шүүхийн хараат бус байдалд халдаж байгаа тул Цагдаагийн байгууллагад хандлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн хараат бус байдалд халдаж байгаа тул Цагдаагийн байгууллагад хандлаа

/2022.05.20/: Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж иргэд Улсын Дээд шүүхийн байрны гадна шүүхэд нөлөөлөх, тулган шаардах агуулга бүхий уриа лоозон хэрэглэж жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдаж байна гэж үзлээ.

Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үндсэн шаардлага бүхий зохион байгуулалттай үйл ажиллагааг таслан зогсоох, цаашид учирч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чиглэгдсэн шаардлагатай арга хэмжээг шуурхай авахыг цагдаагийн байгууллагад хүсэлт болгосон албан бичгийг хүргүүлэв.

Эх сурвалж: ШЕЗ

ФОТО: Номын баярын эргэн тойронд
ФОТО: Номын баярын эргэн тойронд
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.