ЦЕГ: Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг шалгаж байна

/2022.05.19/ Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Ш", "Б" нар нь 13 хүний дунд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан үйлдлийг шуурхай илрүүлжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар бэлнээр 238 мянган төгрөг, 200 орчим читон, 18 ширхэг гар утсыг хураан авсан байна. Түүнчлэн иргэн "Ш"-ийн Хаан банкны дансанд байршуулсан 3 сая гаруй төгрөгийг царцаажээ. Одоогоор шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Говьсүмбэр аймаг багш нарын орон сууц барьж эхэлжээ
Говьсүмбэр аймаг багш нарын орон сууц барьж эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.