/2022.05.18/: Вакцин болон эмийн эмчилгээ хийх талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол Хойд Солонгос Ковид-19-ийн гамшгийн ирмэг дээр ирээд байна гэж мэргэжилтнүүд мэдэгдлээ.
БНСУ-д өвчилсөн хүмүүсийн тоо бараг 1.5 саяд хүрсэн байна.
Тус улс дэлхийд цар тахал эхэлснээс хойш анх удаа Ковид-19 халдварыг илрүүлснээ хүлээн зөвшөөрснөөс хойш хэдхэн хоногийн дараагаас шинэ тохиолдлыг барьж дийлэхээ байлаа.
24 цагт 269,510 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барж, анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт нас барсан хүний тоо 56 болжээ. Өнгөрсөн пүрэв гарагт анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 1.48 сая орчим хүн уг вирусээр өвчилж, албан ёсны мэдээллээр дор хаяж 663,910 хүн хорио цээрийн дэглэмд байна. Өвчтэй хүмүүсийг хянах, эмчлэх шинжилгээ, нөөц хомс байгаа тул дэгдэлт нь албан ёсны тооноос давсан гэж таамаглаж байна.
БНСУ нь хүн амаа вакцинд хамруулаагүй гэж үзэж байгаа бөгөөд бусад улс орнуудад Ковид-19-ийг эмчлэхэд ашигладаг вирусын эсрэг эм хэрэглэх боломжгүй байгаа аж. Тус улсын эмнэлгүүд хүнд өвчнийг эмчлэх эрчимт эмчилгээний нөөц багатай бөгөөд өргөн тархсан хоол тэжээлийн дутагдал нь 26 сая хүн амыг өвчинд өртөмтгий болгожээ.
Лондонгийн их сургуулийн Дорно дахины болон Африк судлалын сургуулийн багш Оуэн Миллер “Энэ үнэхээр хэцүү харагдаж байна. Тэд вакцины хамгаалалтгүй, хүн амын дундах дархлаа муу, Ковидыг эмчлэхэд хэрэглэж байсан ихэнх эмийг авах боломжгүй нөхцөл байдалтай Omicron-той тулгарч байна" гэв.
Гадны улсуудаас тавьж буй тусламжийн саналуудад тус улс өнөөг хүртэл ямарч хариу өгөхгүй байгаа аж.
Хойд Солонгосын суртал ухуулгын машинаар уг вирусыг хөл хорио, сонор сэрэмжтэй байх замаар ялах дайсан хэмээн тайлбарлаж байгаа аж. Төрийн мэдлийн KCNA мэдээллийн агентлагаар мөн армийн эмнэлгийн ангиуд "амьдралын үрэл" хэмээх тодорхойгүй эмийг эмийн санд нийлүүлж, амны хаалт зүүх, өөрийгөө бусдаас тусгаарлахыг уриалсан эрүүл мэндийн кампанит ажил өрнүүлж байгаа талаар мэдээлэв.
Гэхдээ шинжилгээний хурд, илрүүлэлт нь дэгдэлтийн талаар үнэн зөв дүр зургийг гаргах, өвчтөнүүдийг хурдан илрүүлж, тусгаарлах хэмжээнд хүрч чадахааргүй муу байна гэж шинжээчид дүгнэж байна. Зарим ажиглагчид Кимийн дарамтыг бага байлгахын тулд тохиолдлын тоо болон нөхцөл байдлын талаар зориудаар дутуу мэдээлдэг гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Theguardian