Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар байнгын ажлын хэсэг ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар байнгын ажлын хэсэг ажиллана

May be an image of 4 people, people sitting, suit and indoor

/2022.05.18/: Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг нар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун болон холбогдох газар хэлтсийн албан хаагчидтай санал солилцлоо.

Уг уулзалтаар зах зээл дээр зохиомлоор дотоодын болон импортын барилгын материалын үнийг өсгөх, монополь байдлаар зах зээлийн үнийг хэт өндөр тогтоох, тн жин, чанар стандартаа хангахгүй барилгын материалыг зах зээлд хэт ит ашиг олох зорилгоор худалдан борлуулах, хэрэглэгчийн эрх, ашгийг хохироох гэх мэт асуудлуудын хүрээнд байнгын ажиллагаатай хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтлоо.

Мөн Барилгын материалын нэгдсэн мэдээллийн сангийн хүрээнд хийгдэх барилгын материалын үнийн судалгааг хамтарч олон нийтэд ил тод нээлттэй болгох ажлуудыг зохион байгуулах юм.

Эх сурвалж: БХБЯ

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
 
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.