/2022.05.18/: Мариуполь хотын Азовсталийн гангийн томоохон үйлдвэрийн төлөөх тулаан дуусах дөхөж байгаа бөгөөд тус байгууламжид үлдсэн Украины хэдэн зуун цэргүүдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Мариуполь дахь "Азовсталь" үйлдвэрээс Украины хамгаалагчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нь тэднийг аврах цорын ганц арга зам байсан гэж Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр мягмар гарагт Украины Хэвлэл мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
"Харамсалтай нь, энэ нөхцөл байдалд цэргүүдийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй байдалд байна. Мариуполийн хамгаалагчид байлдааны даалгавраа бүрэн гүйцэд биелүүлсэн гэж нэмж хэлэв.
Мариуполийн хамгаалалтын ачаар Оросын арми Украины бусад бүс нутаг руу 20,000 орчим цэрэг, бие бүрэлдэхүүнээ нэвтрүүлж чадаагүй болохоор Запорожжийг эзлэн авч чадаагүй юм гэж Маляр мэдэгдэв.
ОУЦХБ-ын прокурор Украинд шүүх эмнэлэг, мөрдөн байцаах хамгийн том багийг илгээж байгаагаа зарлав: Олон улсын эрүүгийн шүүхийн шүүх эмнэлэг, мөрдөн байцаах багийн "хамгийн том хээрийн ажиллагааг Украинд эхлүүллээ гэж ОУЭШ-ын прокурор Карим А.А. Хан мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ хэлэв. "Өнөөдөр манай Тамгын газар Олон улсын эрүүгийн шүүхийн харьяалалд хамаарах гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг урагшлуулахын тулд 42 мөрдөн байцаагч, шүүх эмнэлгийн шинжээч, туслах ажилтнуудаас бүрдсэн багийг Украинд илгээсэн гэдгийг би баталж чадна. Тэрээр хэлэхдээ, баг нь "илүү олон гэрчийн мэдүүлгүүдийг цуглуулж, холбогдох шүүх эмнэлгийн болон дижитал материалыг олж тогтооход дэмжлэг үзүүлж, мэдээлэл, нотлох баримтыг ОУЭШ-ийн өмнө баталгаажуулах болно гэв.
АНУ-ын Төрийн департамент "Оросын үйлдсэн дайны гэмт хэргийн нотлох баримт" олж баталгаажуулах шинэ хөтөлбөрөө зарлалаа: АНУ-ын Төрийн департамент мягмар гарагт "Оросын үйлдсэн дайны гэмт хэрэг болон бусад харгис үйлдлүүдийн нотлох баримтыг олж авах, шинжлэх, олон нийтэд нээлттэй болгох шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа. Зөрчлийн ажиглалтын төв гэж нэрлэгдсэн уг хөтөлбөр нь "Ерөнхийлөгч Путины харгис дайны үеийн Оросын хүчний үйл ажиллагааны талаарх нээлттэй эх сурвалжийн нотлох баримтыг баримтжуулах, баталгаажуулах, түгээх ажлыг багтаасан" гэж Төрийн департаментын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэмдэглэжээ.
Финлянд, Швед улсууд лхагва гарагт НАТО-д элсэх өргөдлөө өгнө: Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх өргөдлөө лхагва гарагт гардуулна гэж Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистётэй Стокгольмд хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. "Энэ хавар бүхэлдээ Финлянд дахь ардчиллын ялалт байлаа" гэж тэрээр хэлээд, Финландын НАТО-д элсэх өргөдлийг өнөөдөр парламентад хүлээн авсан нь асар их дэмжлэг болсон гээд, Финландын ард түмний дэмжлэгийг мөн дурдав.
НАТО-гийн тэргүүн Финланд, Шведийн Элчин сайд нартай уулзана: НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг лхагва гарагт Финланд, Шведийн Элчин сайд нартай уулзана гэж НАТО-гийн мэдэгдэлд дурджээ. Дараа нь удирдагчид пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөжээ.
Макрон Зеленскийтэй утсаар ярихдаа Украинд нэмэлт зэвсэг өгөхөө амлалаа: Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийд ойрын өдрүүдэд нэмэлт зэвсэг өгнө гэж Елисей ордны мэдэгдэлд дурджээ.
Донецк мужийн нэг хот пуужинд оногдсон тухай Украины албаны хүмүүс мэдэгдэв: Оросын арми довтолгооныхоо хүрээг өргөтгөж байж болзошгүй бөгөөд Донецк мужийн Бахмут хотыг мягмар гарагт пуужингаар харвасан гэж Украины албаны хүмүүс мэдэгдэв. Пуужингийн цохилтод тус хотын таван давхар байшин нурсан гэж Донецк мужийн цагдаагийн газраас мэдээллээ. Уг довтолгоогоор нэг хүн амиа алдаж, 9 настай хүүхэд хүнд шархадсан байна. Цагдаагийн газраас “Хохирогчдын нарийн тоог тодруулж байгаа аж. Бахмут хот нь Украины цэргийн чухал төв бөгөөд тус хотын эмнэлэг нь шархадсан цэргүүдийг эмчилдэг чухал цэг ажээ. Энэхүү хот нь фронтын шугамаас ойролцоогоор 12 миль (20 км) зайд оршдог.
ОХУ-ын хурандаа асан Оросын Украин руу довтолж байгааг төрийн телевизээр шүүмжиллээ: Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагааг олон нийтийн өмнө шүүмжилж байсан Оросын ахмад офицер асан төрийн телевизээр "байдал улам дордох болно" гэж анхааруулсан байна. Тус шоуны хөтлөгч Украины тухай мэдээллүүд 100 хувь үнэн байдаггүй гэж хэлсэн ч тэрээр Украин 1 сая иргэнийг зэвсэглэж чадах болохоор тийм ч амархан дайсан биш гэжээ.
Эх сурвалж: CNN