ИХ7-ийн Ерөнхийлөгч нар Украины талд мэдэгдэл гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИХ7-ийн Ерөнхийлөгч нар Украины талд мэдэгдэл гаргажээ

/2022.05.11/: Их долоо (G7)-ийн орнуудын удирдагчдын гурав дахь удаагийн уулзалтад Украин улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцон хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Хамтарсан мэдэгдэлд тухайн орнуудын удирдагчид аймшигт зовлон, сүйрлийг дагуулсан дэлхийн II дайны олон сая хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, дэлхий нийт Украин улсыг илүү эрчимтэй дэмжих шаардлагатай тухай дурдлаа. ОХУ-Украин улсын өнөөгийн сөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэн , дэлхийн эрчим хүчний хангамж, хөдөө аж ахуйн бордоо, хүнсний хангамжийн аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлж, НҮБ-ын дүрмийг зөрчиж байгаа тул ОХУ-аас цэргийн үйл ажиллагаагаа зогсоохыг уриалсан байна.

Их долоо (G7)-ийн орнууд энэ хүнд хэцүү цаг үед Украин улстай нэгдмэл байр суурьтай байгаа бөгөөд тус улсын ардчилсан ирээдүйг хангах арга замыг эрэлхийлэн олон улсын санхүүгийн байгууллагуудын урт хугацааны дэмжлэгүүд болох Олон Улсын Валютын Сангийн хандивын данс, Украины эв нэгдлийн сан, Дэлхийн банкны тусламжийн багц, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны сэргээн босгох багцыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн холбогдох хууль эрх зүй, үйл явцтай нийцүүлэн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн мэдэгджээ. Үүнд:

  1. ОХУ-ын нефтийн импортыг зогсоох юм уу хориглох зэргээр эрчим хүчний хараат байдлаас гарах үйл явцыг шат дараалан хэрэгжүүлж, цэвэр эрчим хүч рүү шилжих ажлыг эрчимжүүлнэ.
  2. ОХУ-аас хамаарал бүхий үйлчилгээг хориглох, урьдчилан сэргийлэх замаар тухайн улсыг эдийн засгийн бүхий л салбарт тусгаарлах явцыг эрчимжүүлнэ.
  3. ОХУ-ын санхүүгийн системд чухал ач холбогдолтой банкнуудын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ.
  4. ОХУ-ын дэглэм болон цэргийн үйл ажиллагааг санхүүжүүлж буй харьяа байгууллагуудад нэмэлт орлогын боломжийг олгохгүй хязгаарлана.
  5. Ерөнхийлөгч В.Путин болон түүний хамсаатан санхүүгийн элитүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: ССХ

Дөрвөн жилийн өмнөх зургийг ашиглан худал мэдээлэл тараажээ
Дөрвөн жилийн өмнөх зургийг ашиглан худал мэдээлэл тараажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.