О.Батбаяр: Бүртгэгдэж буй тохиолдлын 80 хувь нь Омикроны ВА2 хувилбар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Бүртгэгдэж буй тохиолдлын 80 хувь нь Омикроны ВА2 хувилбар байна

/2022.05.10/ Монгол Улсад бүртгэгдэж буй халдварын 80 хувь нь Омикроны ВА2 хувилбар байгаа талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээллээ.

Омикроны дэд хувилбар гэж тодорхойлогдоод буй “BA.2” нь анхны хувилбар болох “BA.1”-ээсээ халдварлах чадвар илүү өндөр талаар мэргэжлийн байгууллагууд танилцуулж байсан билээ.

Мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр ВА2 хувилбар туссан хүмүүст хатгаа үүсэх
магадлал маш өндөр байгаа талаар
mpress.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Тодруулбал, "Хамгийн сүүлд ВА2 хувилбартай холбоотой томоохон судалгааг Япон улсад хийлээ.Энэ судалгаагаар гурван зүйлийг тодорхой болгож өгсөн. Тодруулбал,

Нэгдүгээрт, ВА2 хувилбар нь өмнөх хувилбараа бодвол уушгины эс рүү нэвтрэх, хатгаа үүсгэх өндөр чадвартай гэдэг нь судалгааны явцад анзаарагдсан. Хоёрдугаарт, лабораторийн орчинд вакцинтай хүний цусны сийвэнд туршилт хийж үзэхэд ВА2 хувилбарын вакцинаас зайлсхийх нөлөө нь нэмэгдсэн гэдэг нь тогтоогдсон. Гуравдугаарт, хүний хамрын салстад үржих чадвар нь нэмэгдсэн байна гэж байна. Тэгэхээр тус хувилбар нь нэлээд ноцтой гэдгийг Япончууд анхааруулж байна" гэж байсан юм.

Ташрамд дурдахад, БНСУ, БНХАУ, Япон улсад ВА2 хувилбарын томоохон давлагаа үүсэж, дахин хилийн хязгаарлалт тогтоох, хүн олноор цугларахыг хориглох, ААН-үүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.

ГХЯ: Визний хоригт оруулсан гэх мэдээлэл аль ч улсын ЭСЯ-наас ирээгүй
ГХЯ: Визний хоригт оруулсан гэх мэдээлэл аль ч улсын ЭСЯ-наас ирээгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.