/2022.05.06/: ӨнөөдөрУИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр "Өнөөдөр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд миний зүгээс шаардлага хүргүүлж байна. Шаардлагын гол агуулга юу вэ гэхээр миний бие УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж байгаа. Тогтоолын төслийг өргөн барихаас өмнө засгийн газраас санал авдаг. Засгийн газар саналаа ирүүлэхгүй байгаа учраас яаралтай ирүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа юм.
Би яагаад УИХ-д гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой вэ гэж үзэж байгаа гэхээр Холимог тогтолцоог бий болгох боломж нь яг одоо УИХ-д байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг цогцоор нь хийхийг би дэмжиж байгаа. УИХ холимог системийг яаж бий болгох вэ гэхээр 2016 оны тавдугаар сард Үндсэн хуулийн цэцээс хэсэг улстөрчидтэй хуйвалдан, хуйвалдааны журмаар ҮХЦ-ээс 5-р дүгнэлт гээчийг оруулж ирсэн байдаг. Энэхүү 5-р дүгнэлтийг батлахад би хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг. Энэ бол өөрөө сонгуулийн дэвшилтэт системийг устгаж байна ингэж болохгүй гэдгийг хэлж байсан. Тэгэхээр одоо УИХ өөрөө хуралдаад ҮХЦ-ийн дүгнэлт гаргасан тогтоолоо хүчингүй болгоход л бүх асуудлууд шийдэгдэнэ. Энэхүү тогтоолыг хүчингүй болгоход холимог систем 2012 оныхоор хэвэндээ орчих юм. Засгийн газрын зүгээс шаардлагын хариуг хурдан ирүүлвэл би УИХ-д тогтоолын төслөө өргөн барина. УИХ энэ тогтоолыг хэлэлцээд 2016 оны 5-р цэцийн дүгнэлтийг өөрөө хүчингүй болгоход бүх асуудал шийдэгдэнэ" гэлээ.