Д.Ганбат: Хөдөө очихоороо малчдад хайр зарлаад байдаг, амьдрал дээр олигтой ажил хийсэн хүн алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Хөдөө очихоороо малчдад хайр зарлаад байдаг, амьдрал дээр олигтой ажил хийсэн хүн алга

/2022.05.05/ УИХ-ын чуулганы хуралдаанаар “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Дэлхийн зах зээл дээр манайх ноолуурынхаа 40 хувийг гаргаж байгаа байх. Тэгсэн мөртлөө үйлдвэрлэл, үйлчилгээ, малчдын орлого маш харьцангуй байна. Үүнд дээр анхаарч ажилламаар байна. Хэчнээн жил ингээд явчхав аа. Малчдын орлогыг нэмэгдүүлэх нэрийдлээр дундаас нь баахан завшдаг. 150 мянган төгрөг гэдэг юу юм бэ. Юу ч биш. 30-40 доллар л болж байна. Долларын ханш бас инфляцад идэгдэнэ. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад малчдын орлого буурсан байна. Энэ тал дээр яаж ажиллаж байгаа вэ.

Үйлдвэр нь хөгждөггүй, үр дүнд хүрдэггүй. Өдийд сайжирвал сайжрах хугацаа боллоо. Нэг нам олонх болоод 60 гаруй хүн УИХ-д суугаад зургаан жил болсон байна. Хөдөө, орон нутагт очихоороо малчдад хайр зарлаад байдаг. Амьдрал дээр олигтой юм хийсэн хүн алга байна. Энэ зургаан жилд юу хийсэн бэ.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Зөв өө зөв. Өнөөдөр бид нар юу хийсэн юм бэ. Малчид дээр очоод хайр зарлаад байдаг. Тэгсэн мөртлөө тэдний төлөө юу хийсэн юм бэ.

Тэдний орлогыг тогтворжуулах гэж, 120-130 мянган төгрөг байгаа ноолуурын үнийг тогтвортой байлгахын тулд энэ тогтоолыг гаргаж байна. Манайх жилд 10 мянга орчим тонн ноолуур гадагшаа гаргаж байгаа. Үүний дөнгөж 20 хувийг нь дотооддоо үлдээж байгаа.

Дэлхийн ноолуурын зах зээлийн 45-50 хувийг манайх хангаж байгаа. 50 хувийн нийлүүлэгч байж манайх ямар хэмжээний орлого олдог билээ. Энэ тогтоол гарснаар зөвхөн самнасан ноолуур экспортолно гэж байгаа. Хоёрдугаарт, урьд нь угаасан ноолуураа 30 доллараар зардаг байсан бол, одоо самнасан ноолуураа 100 доллараар гаргах боломж бүрдэж байна. Гуравдугаарт, 2025 оноос самнасан ноолуурынхаа 50 хувийг дотооддоо бэлэн бүтээгдэхүүн болгож гаргая гэсэн зорилт тавьж байна. Тэгэхээр энэ тогтоолын ач холбогдол маш өндөр юм гэлээ.

Г.Гангамөрөн: Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэй
Г.Гангамөрөн: Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.