Бэлх, Хадатын аманд гарсан түймрийг унтрааж, цурмыг манаж хоножээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэлх, Хадатын аманд гарсан түймрийг унтрааж, цурмыг манаж хоножээ

/2022.05.04/: Өчигдөр Бэлх, Хадатын ам орчимд өнжмөл өвс шатаж иргэдийн эзэмшлийн хашаа, байшин зэрэгт ойртсон байгаа зураг цахим орчинд тарсан юм.

Тэгвэл тухайн галт түймэр гарсан даруйд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 13 га орчим талбайд өнжмөл шар өвс, 5 ханатай гэр шатаж ой, хээрийн түймэр гарч байсан тул хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн Аврах-105 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 16:24 цагт цурамд оруулж, цурмыг манаж хоносон байна.

Эх сурвалж: ОБЕГ

ШУУД: С.Амарсайхан сайд МИК болон банкуудын удирдлагуудтай уулзаж байна
ШУУД: С.Амарсайхан сайд МИК болон банкуудын удирдлагуудтай уулзаж байна
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.