Аймгуудын дулааны станцын янданд шүүлтүүр суурилуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аймгуудын дулааны станцын янданд шүүлтүүр суурилуулжээ

May be an image of outdoors

/2022.05.03/: Өмнө нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Ховд, Увс, Хөвсгөл аймгийн дулааны станцын янданд шүүлтүүр суурилуулснаар тухайн эх үүсвэрээс ялгарах бохирдол, тоос, тоосонцрыг 97-99% шүүж байгаа тухай Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын явуулын хөдөлгөөнт станцаас хийсэн хэмжилт, шинжилгээний дүгнэлт гарсан.

Дээрх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд дахин Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сум, Сэлэнгэ аймгийн Сайхан, Сүхбаатар сумдад мөн Нийслэлийн Налайх дүүргийн ДС-д шүүлтүүрийг суурилууллаа.

Дулааны станцын янданд шүүлтүүр суурилуулснаар агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс ялгарах бохирдуулагч бодисын ялгаралын хэмжээг 97-99%-иар бууруулж, тухайн аймгийн төвийн агаарын бохирдлыг даруй 20-25%-иар бууруулах нөхцлийг бүрдүүлж байгаа юм гэлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол 20 байр УХАРЛАА
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол 20 байр УХАРЛАА
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.