Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол 20 байр УХАРЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол 20 байр УХАРЛАА

/2022.5.3/ Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр.

Энэ өдөр Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг дэлхий дахинд зарлан мэдээлдэг. 2022 оны үзүүлэлтээр манай улс 90 дүгээр байрт бичигдсэн байна. Өнгөрсөн жил бид өмнөхөөсөө гурван байраар ухарч, 73 дугаарт бичигдэж байсан билээ.

2022 оны ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКС:

Дээрх индексэд Монгол Улсыг дараах байдлаар тодорхойлжээ:

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭЗЭД СЭТГҮҮЛЗҮЙГ УЛСТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ТАЛБАР БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА

Монголын хэвлэл мэдээллийн зах зээлийн 60 хувийг телевиз эзэлдэг. 1998 онд төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байхыг хориглосон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш их төвлөрсөн, ил тод биш. Эзэд нь аль нэг нам, улстөрийн хүн гэдгийг ил тод үзүүлдэг. Тиймээс сэтгүүлзүй нь хоточ нохойн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон.

Гүтгэлэгийн гэмт хэргийн дийлэнх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид рүү чиглэсэн. Их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулдаг тул хэвлэлийн байгууллагын өөрийн хяналт хэт их ажиллаж, эрэн сурвалжлах сэтгүүлзүй хийх боломжийг хумисан.

Ердөө гуравхан сая гаруй хүн амтай ч 500 гаруй мэдээллийн хэрэгсэлтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд нь сэтгүүлзүйг зөвхөн ашгийн төлөө ажиллуулаад зогсохгүй өөрсдийн улстөрийн болон эдийн засгийн сонирхлын хэрэгсэл болгон ашиглаж байна.

Сэтгүүлчдийг бага цалинтай атлаа маш их ажлын ачаалалтай ажиллуулж, төлбөртэй мэдээ хийлгүүлж байгаа нь эргээд сэтгүүлзүйд итгэх иргэдийн итгэлийг сулруулж байна.

“Уур амьсгалын ногоон сан”-гаас МУ-д 400 орчим сая долларын санхүүжилт хийжээ
“Уур амьсгалын ногоон сан”-гаас МУ-д 400 орчим сая долларын санхүүжилт хийжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.