“Япон улс Монголыг Орост үзүүлэх шахалтад нэгдэхийг уриаллаа“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Япон улс Монголыг Орост үзүүлэх шахалтад нэгдэхийг уриаллаа“

/2022.5.3/ Японы хэвлэл мэдээллийн Киодо ньюс сайтад "Украины асуудлаар Орост үзүүлэх олон улсын шахалтад Монголыг нэгдэхийг Япон уриалж байна" гарчигтай мэдээлэл тавдугаар сарын 1-ний өдөр нийтлэгджээ.

Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрээр ням гарагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандан Монгол Улсыг Украины асуудлаар Орост үзүүлэх олон улсын шахалтад нэгдэн орохыг уриалсан байна.

Мөн уулзалтын үеэр Москвагаас Украин руу хүчирхийлэн дайрсан нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, Ази тивд олон улсын дэг журмын үндсийг ганхуулж байна. Ийм үед дэлхий нийтийн эв санааны нэгдэл нэн шаардлагатай байна гэжээ.

Гэвч Японы Гадаад хэргийн сайдын хүсэлтэд Б.Батцэцэг сайд юу гэж хариулсан нь тодорхойгүй байна гэж Киодо мэдээлсэн байна. Мэдээлэлд манай улсын геополитикийн асуудлыг хөндөж, өнгөрөгч сард НҮБ-ын хуралдаанд Монгол Улсын өгсөн саналыг ч дурьдсан байна.

Киодод мэдээлснээр хоёр улсын сайд нар монголын залуу төрийн албан хаагчдыг Япон улсад суралцуулах 260 сая иенийн /хоёр сая америк доллар/ гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн Хаяаши Ёшимаса сайд айлчлалынхаа төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах талаар дурьдсан байна.

Эх сурвалж: Kyodonews

Д.Тэгшбаяр: ФАТФ “Авлигын ялыг чангал” гэсэн манайх эсрэгээр нь СУЛРУУЛСАН
Д.Тэгшбаяр: ФАТФ “Авлигын ялыг чангал” гэсэн манайх эсрэгээр нь СУЛРУУЛСАН
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.