Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх 330 сумын АН-ын дарга нарын шаардлагыг УДШ-д хүлээлгэн өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх 330 сумын АН-ын дарга нарын шаардлагыг УДШ-д хүлээлгэн өгчээ

/2022.05.02/ Ардчилсан намын 21 аймгийн 330 сумын намын дарга нар дөрөвдүгээр сарын 30-ны өдөр нийслэлд хуралдаж, УДШ-д өөрсдийн гарын үсэг, албан ёсны тамга тэмдэг бүхий шаардлага хүргүүлж байгаагаа илэрхийлэн Эрх чөлөөний талбайд хэвлэлийн бага хурал хийсэн билээ.

Тэдний шаардлагад, “Ардчилсан намыг хууль ёсоор бүртгэгдсэн удирдлагагүй байгаа үеийг ашиглан, намын нийт гишүүдийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчин тэднийг басамжилж байгаа нэр бүхий этгээдийн дур зоргын үйл ажиллагаа, ёс бус үйлдэлд шүүх эрх мэдлийн дээд байгууллагын хувьд нэн хариуцлагатай хандахыг сануулж байна.

Эрх чөлөөт, ардчилсан, тусгаар улсын төлөө амь бие, сэтгэл зүрхээ золин зүтгэсэн олон мянган ардчилагчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон бидний сонголтыг хүндэтгэн Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана" гэснийг удирдлага болгон Монгол улсын хууль тогтоомж, АН-ын Үндсэн дүрэм, журмын хүрээнд сонгогдсон намын дарга Х.Баттулгыг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж өгөхийг шаардаж байна” гэсэн байна.

Энэхүү шаардлагыг өнөөдөр АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал болон сумын намын дарга нарын төлөөлөл, АН-ын ХЭГ-ийн төлөөллүүд УДШ-д хүлээлгэж өглөө.

Ташрамд дурдахад, 2022 оны тавдугаар сарын 8-ны өдөр 21 аймаг 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн Ардчилсан намын нийт гишүүдийн хурал нэг өдөр, нэг цагт хуралдах аж.

Эх сурвалж: Ардчилсан нам

СЭРЭМЖҮҮЛЭГ: Өнгөрсөн амралтын өдрүүдэд бага насны хүүхэд гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл их бүртгэгджээ
СЭРЭМЖҮҮЛЭГ: Өнгөрсөн амралтын өдрүүдэд бага насны хүүхэд гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл их бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.