Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт явуулын амбулатори замдаа гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт явуулын амбулатори замдаа гарлаа

May be an image of road

/2022.05.02/: ЭМЯ-наас 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан билээ.

Тэгвэл энэ хүрээнд тавдугаар сарын 1-ний өдөр ийнхүү орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхэлж нээлтээ зохион байгуулав.

Цэргийн төв эмнэлгийн тухайд урьдчилан сэргийлэх үзлэгийн байрыг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн байр болгон өөрчилж Эрүүл мэндийг дэмжих төвийг ийнхүү байгуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн бие бүрэлдэхүүн, анги салбаруудад бүртгэлтэй, чөлөөнд гарсан ахмад настан, дайчид, БЗД-ийн IX хорооны 18 наснаас дээш бүх иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг суурин болон явуулын амбулаторийн үйлчилгээг үзүүлэх юм.

May be an image of 11 people, people standing, military uniform and outdoors

Тэд энэхүү ажлаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бие бүрэлдэхүүнээс гадна Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдээс эхэлж байгаа юм. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.

Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлснээр хүн бүрд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах тэгш боломж олгох, хувь хүний оролцоотой, нотолгоонд суурилсан сонголтыг бий болгож, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: БХЯ

“Хүчний гурван төрөлт-2022” тэмцээн зохион байгуулагдлаа
“Хүчний гурван төрөлт-2022” тэмцээн зохион байгуулагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.