“Хүчний гурван төрөлт-2022” тэмцээн зохион байгуулагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүчний гурван төрөлт-2022” тэмцээн зохион байгуулагдлаа

/2022.05.02/: Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит “Хүчний гурван төрөлт-2022” аварга шалгаруулах тэмцээн Төв аймаг дахь цагдаагийн газарт энэ оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“Хүчний гурван төрөлт-2022” аварга шалгаруулах тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 35 анги, байгууллагын 205 тамирчин 15 жинд өрсөлдсөн юм. Тамирчид хурд, хүч, авьяас чадвараа сорин оролцож, багийн дүнгээр тэргүүн байрт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, дэд байрт Тээврийн цагдаагийн алба, гутгаар байрт Төв аймаг дахь цагдаагийн газар тус тус шалгарлаа.

Эх сурвалж: ЦЕГ

Тоглоомын талбайгаас алга болсон хүүхдийг ойгоос олжээ
Тоглоомын талбайгаас алга болсон хүүхдийг ойгоос олжээ
 
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.