Тоглоомын талбайгаас алга болсон хүүхдийг ойгоос олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тоглоомын талбайгаас алга болсон хүүхдийг ойгоос олжээ

/2022.05.02/: Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарын утсанд 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 22 минутад Б /12 настай, эрэгтэй/ нь Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн хүүхдийн тоглоомын саданд тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тавдугаар сарын 02-ны өдрийн 12:25 минутад алга болсон газраас 7 км зайтай ойн модон дотроос олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүгийн биеийн байдал хэвийн байна.

Эх сурвалж: ЦЕГ

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.