МҮХАҮТ-ын салбар АНУ-ын Чикаго хотод байгуулагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮХАҮТ-ын салбар АНУ-ын Чикаго хотод байгуулагдлаа

/2022.05.02/ Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын төлөөлөгчийн газар АНУ-ын Чикаго хотод өчигдөр буюу энэ сарын 1-ны өдөр нээлтээ хийжээ.

Тус төлөөлөгчийн газар Чикаго хот дахь МУ-ын Консулын газрын хажууд үйл ажиллагаа явуулах юм.

Үүгээр дамжуулан МҮХАҮТ-ын ажлыг АНУ-д сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхээс гадна дараах үндсэн ач холбогдолтой юм. Тодруулбал,

  • АНУ-ын бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтын ажиллагаа хийх,
  • Монголын бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд АНУ-ын зах зээлд гарах, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Цаашид АНУ-д ажиллаж буй Монголын бизнес эрхлэгч нарт зориулан жижиг дунд, гарааны бизнес эхлэх, хөгжүүлэх талаар тогтмол сургалт явуулах ажээ.

МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газрын нээлтэд зориулж Вашингтон ДС болон Сан Франциско хотоос сургагч багууд ирж АНУ-д хэрхэн бизнес эхлүүлэх болон цахим худалдаа эрхлэх талаар хичээл заасан байна.

Өчигдрөөс эхлэн хурууны хээний мэдээллийг цуглуулахыг хориглолоо
Өчигдрөөс эхлэн хурууны хээний мэдээллийг цуглуулахыг хориглолоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.