ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллүүдийг ИЛ БОЛГОНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллүүдийг ИЛ БОЛГОНО

/2021.08.10/: Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг яг одоо Засгийн газрын ордонд болж байна.

Төрийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг сайжруулан иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох, улмаар авлигалыг бууруулах зорилгоор одоогийн мөрдөж байгаа хуульд заасан нэлттэй, ил тод байлгах мэдээллийг нэмэгдүүлж, 5 чиглэлийг нийт 67 төрлийн багц мэдээлэл байхаар тусгажээ.

Хуулиар дараах мэдээллүүд ил болно. Тухайлбал,

  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл
  • Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх
  • Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрийн талаарх явцын мэдээлэл
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтад гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл
  • Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт
  • Улстөрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, хандив
  • Зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн талаарх мэдээлэл

Дараах линкээр шууд хүлээн авна уу.

Гол, усны ослоор 23 хүүхэд энджээ
Гол, усны ослоор 23 хүүхэд энджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.