/2021.08.10/ Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийг хүртэл 87 удаагийн усны осол гарч, 99 хүн амь насаа алдсан байна. Үүний 76 нь том хүн, 23 нь хүүхэд байгаа юм.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэж байгаа аж.
Тиймээс мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагах, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ