/2022.04.22/ Баянзүрх дүүргийн 7-р хороонд 72 гарааш буулгаж, газрыг чөлөөллөө.
Баянзүрх дүүргийн 7-р хороо 37Б байрны урд тал өнгө үзэмжгүй гарааш, иргэд явахад эрсдэлтэй, хогондоо дарагдсан байв. Энэхүү орчныг өөрчилж ногоон байгууламж, ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил өнөөдрөөс эхэллээ.
Нэн тэргүүнд 37Б байрны урд байрлах нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан 72 гараашийг буулгаж, газрыг чөлөөлж байна. Үүний дараа тухайн хэсгийг цэвэрлэж бүтээн байгуулалт, тохижилтын ажилтай холбоотойгоор иргэдээс санал авах ажил эхэлнэ.
Иргэндээ ээлтэй орчин бий болгохоор эхлүүлсэн ажлыг оршин суугчдаас гадна гарааш эзэмшигч иргэд дэмжиж хамтран оролцож байна. Мөн 37Б болон 33-байр хооронд иргэд чөлөөтэй зорчих боломжтой болж, орц гарцыг давхар нээж байна гэв.
Эх сурвалж: БЗД