Автомашин авахаар тохиролцсон хүнтэйгээ уулзах гэж очоод 40 мянган ам.доллараа дээрэмдүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашин авахаар тохиролцсон хүнтэйгээ уулзах гэж очоод 40 мянган ам.доллараа дээрэмдүүлжээ

/2022.04.22/ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд нэгэн иргэн 40 мянган ам.доллараа дээрэмдүүлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт энэ сарын 20-ны өдөр “Фэйсбүүкээр танилцсан хүнээс “Lexus-570” маркийн автомашин худалдаж авахаар тохиролцон СБД-т байрлах нэг дэлгүүрт уулзаад 40 мянган ам.доллараа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Уг дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд 27 настай, эрэгтэй “М” гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Нийт 20-40 насны 8 этгээдийг /Эдгээр этгээдүүд нь урд нь өмнө нь 1-2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан/ Улаанбаатар хот болон орон нутгаас дайчлан баривчилж дээрмийн гэмт хэргийн замаар олж авсан 40.000 ам.долларыг хураан авчээ.

Иймд иргэд та бүхэн бусдаас эд зүйл худалдан авахдаа өөрийн аюулгүй байдалдаа анхаарах, бэлэн мөнгө авч очихгүй байх, зарын бодит байдлыг нягтлах зэргээр гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хөгжлийн банкны 192.6 тэрбумын зээлээ ХХБ төлье гэв
Хөгжлийн банкны 192.6 тэрбумын зээлээ ХХБ төлье гэв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.