/2022.04.22/ Гаалийн ерөнхий газраас гадаад валют, үнэт металлын экспортыг хязгаарлаж буй талаар мэдээллээ.
Тухайлбал, Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 22-ноос он дуустал буюу ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хориглолоо.
Эх сурвалж: ГЕГ