/2022.04.21/ Сүүлийн 24 цагт ковид-19 халдварын 41 тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, Улаанбаатарт 37, хөдөө орон нутагт 4 тохиолдол батлагдсан байна. Харин нас баралт бүртгэгдээгүй аж.
Өнөөдрийн байдлаар хүн 45, нэн хүнд 10 хүн хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.