ОБЕГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчид зам тээврийн осолд өртөөгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчид зам тээврийн осолд өртөөгүй

/2022.04.21/ ОБЕГ-ын удирдах ажилтнууд зам тээврийн осолд орсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас тайлбар өгчээ.

Тодруулбал,

Улаан-Үдээс-Улаанбаатар чиглэлд явж байсан “Ланд-200” маркийн автомашин энэ сарын 21-ний өдрийн 05:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолджээ.

Үүний дараагаар биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн ОБЕГ-т ирүүлсэн байна.

Хүсэлтийн дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэрэг 08:11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09:45 цагт ГССҮТ-д хүргэсэн аж.

Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаачлан энэхүү осолд Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд өртөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь анхны эмнэлгийн тусламжийн нислэгээ үйлдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Эхнэр нь Жонни Деппийн хурууг тасалж байжээ
Эхнэр нь Жонни Деппийн хурууг тасалж байжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.