Хуш модны самрын ашиглалт хамгаалалт, менежментийг боловсруулах зөвлөгөөн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуш модны самрын ашиглалт хамгаалалт, менежментийг боловсруулах зөвлөгөөн боллоо

/2022.04.20/ Хуш модны самрын ашиглалт хамгаалалт, менежментийг боловсруулах чиглэлээр зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газар Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчид, иргэний төлөөлөл, ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд оролцсон бөгөөд дараах асуудлаар санал солилцов. Үүнд:

• Хууль эрх зүйн орчин,

• Зүй зохистой ашиглалт,

• Хяналт шалгалтыг хэрхэн сайжруулах,

• Хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглох эсэх,

• Нөхөн сэргээх болон бусад.

8 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДАРААХ САНАЛ, ЗӨВЛӨМЖИЙГ ГАРГАВ

- Хуш модны самрыг урт хугацаагаар хориглохоос илүүтэйгээр хамгаалах, хяналт тавих менежментийг сайжруулах;

- “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д өөрчлөлт оруулах;

- Самар түүх хугацаа, зөвшөөрлийг тухайн жилийн самрын болц гүйцэд болсон үе, бүс нутаг бүрд тохируулан тогтоох;

- Тухайн жилийн самрын ургалт, бэлтгэх боломжтой нөөцийн хэмжээг үнэн зөв бодитой тогтоох;

- Ойн нөмрөг дор зориудаар хушны тарьц суулгацаар ойжуулах ажлыг зохион байгуулах;

- Хушин ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих, өсвөр модыг хамгаалах ажлыг төлөвлөх;

- Гэмтэж доройтсон хушин ойг цаашид яаж хамгаалах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

- Хуш модны самар түүх стандартыг боловсруулж батлуулах;

- Иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох, ухуулан таниулах нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

- Ойн дагалт баялаг хамгаалах, ашиглах эрх бүхий мэргэжлийн байгууллагууд ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн иргэдийн гар дээрээс самар худалдан авахыг хориглох;

- Ойн дагалт баялаг хамгаалах, ашиглах эрхтэй аж ахуйн нэгж байгууллагуудад хуш модны тарьц суулгац ургуулах шаардлага тавих.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Бооцоот болон мөрийтэй тоглоомын хуулийн төслийг боловсруулж байна
Бооцоот болон мөрийтэй тоглоомын хуулийн төслийг боловсруулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.