БХБЯ томилолтоор явахаас бусад тохиолдолд албаны автомашин ашиглахыг хориложээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБЯ томилолтоор явахаас бусад тохиолдолд албаны автомашин ашиглахыг хориложээ

/2022.04.19/ Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болжээ.

Хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газраас хэрэгжүүлэхээр танилцуулсан хэмнэлтийн горимд яам болон харьяа байгууллагууд бүрэн шилжихийг үүрэг болгосон байна.

Тухайлбал, үндсэн үйл ажиллагаанаас бусад бүх зардлыг санхүүжүүлэхгүй байх, албаны автомашиныг томилолтоор явахаас бусад тохиолдолд унахыг хориглох, бүх шатанд хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгажээ.

Түүнчлэн яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг даалгаваруудыг өгсөн байна.

Тодруубал,

  • Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад эцэслэж бэлдэх,
  • Төсвийн тодотголтой холбоотойгоор Барилгын материалын үнийн индексийн мэдээллээ танилцуулах,
  • ТОСК-ийн удирдлагад Хөгжлийн банкны өр барагдуулах ажлаа эрчимжүүлж, “Шинэ Яармаг” хорооллын авсан зээлээс өрөө салгаж, асуудлыг шийдвэрлэх, Цаашлаад “Солонго” “Залуус” хорооллынхоо ажлыг эхлүүлж дараа дараагийнхаа ажилд яаралтай орох,
  • "Туул-1" коллекторын асуудлаар Нийслэлтэй уулзалт хийж танилцуул. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход түүнд холбогдох шугамын ажил асуудалтай байж болохгүй,
  • Эдийн засаг, хөрш орнуудын нөхцөл байдал, хил гаалийн хоригтой холбоотойгоор салбарын хэмжээнд эрсдлийг тооцож танилцуулах,
  • Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын явцыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга газар дээр нь үзэж танилцах тул бэлтгэлийг хангахыг даалгажээ.

9 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

8 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: БХБЯ

Төсвийн тодотгол хийхтэй холбоотойгоор ЕС бизнес эрхлэгчидтэй уулзаж байна
Төсвийн тодотгол хийхтэй холбоотойгоор ЕС бизнес эрхлэгчидтэй уулзаж байна
 
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.